Архангай аймаг

ИТХТ-ийн ажлын алба

2014-10-30 09:40

АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБА

Аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс баримталж ажиллах үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлэх, Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдэнд туслах үүргийг гүйцэтгэдэг.

Хурлын ажлын алба нь: Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, ажлын албаны ажилчидаас бүрдсэн нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ - 2015

 


ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАДЫН

ХАРИУЦАХ АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

         Нэг.Аймгийн ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдаан, хурлын хороодын ажиллах нөхцөл,  бэлтгэл ажил, техник зохион байгуулалтыг хангаж ажиллана.

         Хоёр.Ажлын чиг үүргийн дагуу жил, хагас жил, долоо хоногоор төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын үр дүн төлөвлөлтийн биелэлт, ажлын цаг ашиглалт, зэргийг үндэслэн үндсэн болон урамшуулалт цалинг тооцуулна.

         Гурав. Шийдвэрлүүлэхээр ирүүлсэн албан бичигтэй танилцаж, ажилтан чиг үүргийн дагуу судлан шийдвэрлэж, хариуг тухай бүр нь мэдээлнэ.                                                                                                                                                     Дөрө

         Дөрөв.ИТХ-аар  хэлэлцүүлэхээр өргөн барьсан асуудал, тэдгээрээс гарах тогтоол шийдвэрийн үндэслэл нь хуульд нийцэж байгаа эсэх, утга, найруулгын хувьд бүрэн төгс илэрхийлэгдсэн байдлыг хангаж   ажиллана.

          Тав.Зохион байгуулж буй хэлэлцүүлэг, мэтгэлцээнд ажлын алба бүрэлдэхүүнээрээ оролцож, гарсан санал, хүсэлтийг өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын төлөвлөгөөнд тусган хууль зүйд нийцүүлэн шийдвэрлэнэ.

                                                                                                                                                                                

               1. Нутгийн удирдлага, хууль зүйн алба:                                                                                                                                                                                          

              1.1.Хурлын ажлын албаны хүний нөөц, нийгмийн асуудал, ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллана.

              1.2.Хурлын дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, Хурлын дарга, Тэргүүлэгчдэд танилцуулна.

              1.3.Хурлын дарга, Тэргүүлэгчдийг  хууль эрх, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллана.

             1.4.Хурлын төсөв санхүү, хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн зардлын зарцуулалт нь хууль зүйд нийцэж байгаад хяналт тавьж ажиллана.

             1.5.Хурлын байгууллагын  гадаад, дотоод харилцааны асуудлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

             1.6.Аймгийн ЗДТГ, түүний харъяа газар, хэлтэс, албадтай хамтран  ажиллана.

             1.7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

             1.8.Хурлын бичиг хэрэг, архив, авлигын эсрэг асуудлаарх албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, мэдээлэх ажлыг хариуцна.

             1.9.Төрийн шагнал болон бусад  төрлийн шагналын асуудлыг хариуцан ажиллана.

             1.10.Хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид, хурлын хороодод мэргэжил арга зүйн  зөвлөмж өгч, ажиллах нөхцлөөр хангана.

            1.11.Хурлын даргын хуулиар хүлээсэн  бусад чиг үүргийн дагуу “ГХУСАЗ салбар зөвлөл,  Улаан загалмайн хороо, ЦАУЗБСК-ын ажлыг эрхлэн явуулахад туслалцаа үзүүлнэ.

            1.12.Аймгийн ИТХ-ын  “Хууль эрх зүй, төрийн байгуулалтын хороо”-ны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

            1.13.Аймгийн ИТХ-ын “Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хороо”-ны үйл ажиллагааг  хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

            1.14.Аймгийн ИТХ-ын ”Хот  байгуулалт, дэд бүтцийн хороо”-ны үйл ажиллагааг  хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

_____________îÎî_______________

ХОЁРДУГААР БҮЛЭГ

          НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

         -Аймгийн ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдаан, хурлын хороодын ажиллах нөхцөл,  бэлтгэл ажил, техник зохион байгуулалтыг хангаж ажиллана.

         -Ажлын чиг үүргийн дагуу жил, хагас жил, долоо хоногоор төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын үр дүн төлөвлөлтийн биелэлт, ажлын цаг ашиглалт, зэргийг үндэслэн үндсэн болон урамшуулалт цалинг тооцуулна.

         -Удирдлагаас заалт хийгдсэн албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, хариуг эргэж мэдэгдэнэ.                                                                                                                                                    Дөрө

         -ИТХ-аар  хэлэлцүүлэхээр өргөн барьсан асуудал, тэдгээрээс гарах тогтоол шийдвэрийн үндэслэл нь хуульд нийцэж байгаа эсэх, утга, найруулгын хувьд бүрэн төгс илэрхийлэгдсэн байдлыг хянаж   ажиллана.

          -Ажилтнууд зохион байгуулж буй хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож, түүнээс гарч байгаа асуудлуудыг ажил болгох, өөрийн ажлын чиг үүрэгт тохируулан хуульд нийцэж байгаа эсэхийг судлана.

                                                                                                                                                                                                     

             2. Олон нийттэй харилцах, зохион байгуулалттын алба

             2.1.Хуралдааны танхим, техник хэрэгслийн  хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

 

             2.2.Аймгийн ИТХ-аас гарч буй тогтоол, шийдвэрийг хэвлэл  мэдээлэл  болон, дотоод сүлжээ, веб сайт, цахим самбарт байршуулж олон нийтэд сурталчилж мэдээлнэ.

             2.3.Ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулна.

                                                                                                                                                                              2.

             2.4.Хэлэлцүүлэг, мэтгэлцээнд аймгийн “Ахмад зөвлөх”-үүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс урьж оролцуулна.

             2.5.“Иргэний танхим”-ын үйл ажиллагааг тогтмолжуулж, тулгамдсан асуудлаар  төр, иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, сургалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг танхимын болон цахим, судалгааны хэлбэрээр зохион байгуулна.

             2.6.Сумдад иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлж, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

             2.7.Сумдын ИТХ, багийн ИНХ-д мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ.

             2.8.Санал хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

             2.9.Нийгэмд тулгамдаж буй асуудлаар социологийн судалгаа, тандалт,  санал асуулга явуулж гарсан үр дүнд үндэслэн хэлэлцүүлэг, мэтгэлцээн явуулах удирдамж боловсруулан, танилцуулж батлуулж ажиллана.

            2.10.Аймгийн ИТХ-ын “Нийгмийн бодлогын хороо”-ны ажил үйл ажиллагааг  хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

 

            2.11.Аймгийн ИТХ-ын “ХАА, байгаль орчин, экологийн хороо”-ны ажил үйл ажиллагааг  хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

           2.12.Аймгийн ИТХ-ын “Өргөдөл, гомдлын хороо”-ны ажил үйл ажиллагааг  хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

                                                                                                                                                                                

_____________îÎî_______________


2014-10-30 09:40

Сумдууд