Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНООС НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦСАН ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН

2018-10-04

АЙМГИЙН ИТХ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, ДЭД БҮТЭЦ, ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНООС НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦСАН ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН

            Аймгийн тариалангийн бүс нутгаар орж ургац хураалтын явцтай танилцав. 2018 онд аймгийн хэмжээнд үр тариа 6913,1 га, төмс 310 га, Хүнсний ногоо 140 га, техникийн ургамал 1178 га, тэжээлийн ургамал 1466,8 га, Чацаргана 100 гаруй га-д тариалалт хийсэн байна. Нийт үр тарианы 61% нь Төвшрүүлэх суманд, 9,4% нь Эрдэнэбулган суманд, 1,01% нь Өгийнуур суманд, 18% нь Өлзийт суманд, 6,9% нь Хайрхан суманд, 3,3% нь Хотонт суманд тариалагдсан байна. Төмс, хүнсний ногооны 76% нь Эрдэнэбулган суманд тариалагдсан байна.

            Ажлын хэсэг Төвшрүүлэх, Цэнхэр сумдын тариаланчидтай уулзаж ургац хураалтын ажлын талаар санал сэтгэгдлийг сонсож, Тариалангийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

            Тариаланч Эрдэнэбаатар,  Нандинцэцэг, Жавхлан, Уранболд, Золжаргал, Эрдэнэ, Лхагва нарын 1816 га тариан талбайд очиж ажиллав.  

            Энэ жилийн ургац сайн байгаа боловч үр тарианы болц оройтож байгааг тариаланчид ярьж байна. Цас, бороо орохгүй байвал цаад хугацаа 10 сарын эхний 10 хоногт дуусгах зорилготой байна.

            Улсын аварга тариаланч Жавхлангийн тариа хураалт эхэлж байна. Тэрээр болц муутай хэсгийг ангилан хадаж ногоон тэжээлд пересслэж бэлтгэсэн байна.

Эднийх 900 га д үр тариа тариалсан бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч Дархан 131, 160, 166, 34, 144, Вертикал 830/08, Алтайский 325, 530, Ноёд арвай, Тоболский зэрэг 10 гаруй сортын үр тариаг туршилтаар тариалсан байна. 

            Намрын ургац хураалтын ажлыг дэмжиж 

шатхууны зээл олгож байгааг тариаланчдад танилцуулж гэрээ хийх хугацааг тодорхой болгож өгөв.

            Тариаланчид талбайн уриншийг чанартай сайн хийсэн, ер нь ирэх жилийн тариалалтын ажил одооноос хийгдээд явж байгааг танилцууллаа. Мөн тариан талбайг бага хэмжээгээр олон хүнд олгосоноос болж хүндрэл үүсэж байгааг тариаланчид ярьж байна.

Ямар ч нөхцөлд 100 га гаас бага талбайд тариа тарихад ашиг багатай зардлаа нөхөж чаддаггүй. Гэтэл сум, орон нутаг газар олгохдоо хүн хүнд хүртээх байдлаар 10, 20 га олгож байгаа нь газар тариалангийн хөгжилд садаа болж байгааг анхаарууллаа. Харин үйл ажиллагаа нь жигдэрсэн иргэн, ААН-үүдэд газрыг нь ахиухан өгвөл бид тариалалтаа нэмэгдүүлээд явахад бэлэн байна гэв.

           Элит үрийн ургалт нутагшсан сортоо гүйцэхгүй байгаа бөгөөд Дархан сортын ургац илүү байна. Энэ жилийн хувьд тариаланчид хамтран бүх талбайгаа хашиж хамгаалсан нь малчидтай үүсдэг маргаан харьцангуй бага байна.

            Ер нь багийн ИНХ-ууд дээр бидэнд болон малчдад хууль дүрэм журмыг сайн танилцуулж ойлгуулж байвал зүгээр байна. Тариан талбай руу санаатайгаар малаа оруулдаг цөөн хэдэн хүн байна.

            Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Атаршсан талбай манайд нэлээд байгаа ажил нь жигдрээд сайн ажиллаж байгаа хүмүүстээ энэ газраасаа өгөх хэрэгтэй.

Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрт 2018 оны  хавар 70 га талбайд Улаан буудай, 330 га талбайд Ногоон тэжээлийн ургамал тариалсан байна. 2018 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар Улаан буудайн болц гүйцээгүй учир ургац хураалт хийгдээгүй, 330 га талбайд ногоон тэжээл тариалсанаас ургац хураалт 80 хувьтай буюу 9240 тн ногоон тэжээл хураасан байна.

Цаашид анхаарах асуудал:

·         Алтан намар гэх мэт арга хэмжээг ургац хураалтын дараа зохион байгуулж асуудлаа ярьж байх

·         Аймгийн болон улсын нөөцөд ногоон тэжээл бэлтгэх асуудлыг орон нутагтаа шийддэг байх

·         Ирэх жил атар газар эзэмшсэний 60 жилийн ой болно. Тариаланчдыг шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулмаар байна.

·         Төвшрүүлэх сумын удирдлагууд тариаланчидтайгаа уулздаггүй, малчдыг давуу эрхтэй мэтээр ойлголт төрүүлдэг байдал нь сөрөг үр дагавартай байна.

·         Ахмад тариаланчдыг Төрийн одон медальд тодорхойлж шагнуулах

·         Газар тариалангийн салбарын техник, технологийг шинэчлэх шаардлагатай, үүнийг зээлийн бодлогоор дэмжих

·         Багийн ИНХ дээр хуулийн мэргэжилтнүүд ирж хууль , дүрмээ сайн таниулж байх

·         Сүүлийн 30 жилд аймгийн хурлаас ингэж явж тариаланчидтайгаа уулзаж байгаагүй бидний санал хүсэлтийг сайн уламжилж шийдвэрлэж өгөөрэй

·         Нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийх санал гардаг боловч зохион байгуулаад зангидаад явах сум орны удирдлага байхгүй байна. Тариаланчдын хүч, нөөц бололцоог бүрэн ашиглах, хамтарч ажиллах

·         Газрыг 10, 20 га-аар олгохгүй байх, сайн ажиллаж байгаа иргэн, ААН д ахиухан газар олгож бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 236
108 / 46%
56 / 24%
39 / 17%
22 / 9%
11 / 5%