Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФОТО МЭДЭЭ


нийт 63

Батламж

2015-05-19 330

Тэргүүлэгчид хуралдлаа

2015-01-21 192
Номгон сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2015 оны анхны хурлаа хийж 1. Сумын ИТХ, Тэргүүлэгчдээс 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө 2. Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. Аймгийн сайн малчин шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын ажлын төлөвлөгөөг ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудал, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, Хяналт шалгалтын талаар хийх ажил, Сургалт, сурталчилгааны талаар, Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа гэсэн 5 бүлэг бүхий чиглэлээр ажлуудыг тусган баталлаа. Үүнд: Сумын эдийн засгийн цогцолбор төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, сумын боловсон хүчний бодлого батлах, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт хийх, Орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт хийх, сумын бүх албан байгууллага , ААН-ийн үйл ажиллагаатай танилцах, тайланг хэлэлцэх, сумын бахархалт амьтныг тодруулан батлах, ОНХС, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааэд хяналт тавих, тайланг хэлэлцэх зэрэг олон ажлыг тусгалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%