2026-04-29
35
“Хуульчийн про боно өдөрлөг" Г.Дэмид жанжны талбайд боллоо. Энэ үеэр иргэд хууль, эрх зүйн асуудлаар мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц, боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.