Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 119

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхны хуралдаан болов

2022-03-09 421
Шийдвэрлэсэн нь: - 2022 оны 1 дүгээр улирлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалыг, - Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж Хурлын даргын захирамжаар батлахаар тус тус шийдвэрлэв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан болов

2022-03-07 443
Хуралдаанаар -Хурлын Зөвлөл байгуулах тухай, -Бэлтгэх модны хэмжээ батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид, зарим багийн ИНХ-ын Хуралдааны болон Засаг дарга нар сургалтад хамрагдав.

2022-02-14 451
Монгол Улсын нутгийн Удирдлагын Холбооноос 2022 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан танхимын сургалтад Булган сумын ИТХ-ын Төлөөлөгчид, зарим багийн ирнэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга нар хамрагдав

Төлөөлөгч тойрогтоо

2022-01-17 471
Булган сумын "Жаргалант" багаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Г.Батхуяг миний бие, төлөөлөгч Х.Баясгалан, Б.Солонгоогийн хамт багийнхаа айл өрхөөр орж санал хүсэлтийг нь сонсож, нэг өрхөд хөрөөдсөн түлээ, нэг өрхөд гишүү мод, 8 өрхөд тус бүр 2 шуудай нүүрс тарааж өгч ажиллаа. Гэр хороололын иргэдийн хувьд түлээгээ авч амжаагүй, гоожин хүлээсэн иргэд цөөнгүй байна.

Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай

2022-01-07 585
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол

Тэргүүлэгчдийн хурал болов

2021-12-13 574
Булган сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болов. хурлаар Сумын ИТХ-ын 2021 оны хуралдаануудаас гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний мэдээлэл, Сумын ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан, Сумын ИТХ-ын 2022 оны төлөвлөгөөний төсөл, сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааный хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлан, Сумын 2021 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн биелэлт, 2022 оны үндсэн чиглэл батлах тухай, Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл (ХБГ-ээр), 2022 оны төсөв батлах тухай, Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай, Сумын ИТХ болон Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэн Хурлын хуралдаанд шилжүүлэв

сумын Засаг дарга 2022 оны төсвийн төсөл өргөн мэдүүлэв

2021-12-09 540
Монгол улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3.сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх заалтын дагуу Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр сумын 2022 оны төсвийн төслийг хурлын даргад өргөн мэдүүллээ.

Тэргүүлэгчдийн хурал болов

2021-11-12 460
Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн хурлаар: - Булган сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн гаралтын байдал, цаашид авах арга хэмжээ, - ОНХС-ийн хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх, - Тохижилт үйлчилгээний ангийн үйл ажиллагааг сайжруулахаар хийсэн ажлын тайлан, - Хураамж тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%