Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэлэлцүүлэг

2022-02-08/2022-03-08

Иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах,зөвшөөрөл олгох журмын төсөлд санал авах

Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Архангай аймагт хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны хугацааг сунгахад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9-р зүйлд нийцүүлэн гаргасан энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 2
Отгоо тамир хороолол 99554615
2022-02-08 16:57:23
төслийн 3.6. зөвшөөрлийг 3-5 жилийн хугацаатай олгох 4.1.г үйл ажиллагааны талаар сумын засаг даргын тодорхойлолт гэх 4.2. 3-5 жилийн хугацаагаар сунгах 5.1. сумын засаг дарга гэж оруулах 5.2. удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд гэж найруулах 5.4. Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн занзаншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь нотлогдвол тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох, зөвшөөрөлийг цуцлах хүртэл аргахэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ. 5.5. Сүм хийд аливаа шашны байгууллагын талаар иргэдээс ирүүлсэн саналгомдол, хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу барагдуулна 5.7. Шашны байгууллагын гудамж талбай, олон нийтийн газар нийтийгхамарсан хурал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг тухайн байгууллагын саналыг үндэслэн сумын Засаг дарга олгоно 6.1. Сүм хийд, шашны байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоох бол 😊хүсэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 7 хоногийн дотор мэдэгдэнэ. гэж найруулах

Puujee Эрдэнэбулган 99109657
2022-02-22 10:07:47
Шашны байгууллагууд МУ-д үйл ажиллагаа явуулахад албан ёсоор зөвшөөрөл авах нь зөв. Гэхдээ зөвшөөрөл өгөх явц, шаардлагыг чангатгаж өгнө үү. Мөн гадны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа байгууллага, иргэнд газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх талаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулах нь чухал. Аливаа шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хурал зөвөлгөөн, сургалт, амралт зугаалга нэрийн доор явуулдаг байдлыг хуульчлан хориглож өгөх талаас нь анхаарах нь зүйтэй байна. Тэгэхгүй бол хүний эрх, хуульиар олгосон эрх нэрийн доор үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж иргэн миний зүгээс үзэж байна. Нэмж хэлэхэд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа тохиолдолд ИТХ-аар хэлэлцүүлж, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 1 жилээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%