Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орос сургуульд 2-р ангиас Монгол хэлний хичээл орно

2017-04-17

ОХУ-ын Хиагт хотын Орхон аймаг дахь салбар сургууль буюу бидний хэлж заншсанаар Орос сургуульд Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй хойд хөршийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдээс гадна 500 гаруй монгол сурагчид орос орны хэл, соёлоос суралцаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид эх хэлээ 6-р ангиасаа эхлэн долоо хоногт 1 цаг, 7-11-р ангидаа долоо хоногт 2 цагаар судалдаг. Үүнээс гадна 6-р ангийн сурагчдад Монголын түүх хичээлийг  долоо хоногт 1 цагаар ордог байна.
   Орос 19-р сургуулийн хүүхдүүд эх хэлээрээ маш муу ярьж байна, монгол хэлний хичээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн эцэг эхчүүдийн  саналын дагуу аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан тус сургуулийн удирдлагуудтай уулзлаа. Тэд ирэх 2017-2018 оны хичээлийн жилээс монгол хэл бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, 2-р ангиас монгол хэлний хичээлийг долоо хоногт 1 цагаар судалж эхлэх, мөн 5-7-р ангид монголын уран зохиол хичээлийг долоо хоногт 1 цаг, мөн 7-11-р ангид Монгол бичгийн хичээлийг судлах зэрэг саналыг бодлогын төвшинд авч хэрэгжүүлэхээр болов.
   Цаашид Орос сургуулийн монгол хэл бичгийн сургалтын хөтөлбөр, шалгалтын сэдвийг БСУГ-аас баталж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахаар болжээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%