Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ой тэмдэглэх зөвшөөрөл олголоо

2017-04-19

      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар Мандал сумын Түнхэл тосгоны “Төгөлхөн” цэцэрлэг байгуулагдсаны 50 жилийн ойг 2017 оны 07 дугаар сард, мөн сумын “Цэцэгхэн” 1 дүгээр цэцэрлэг байгуулагдсаны 50 жилийн ойг 2017 оны 10 дугаар сард, Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 1 дүгээр сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг 2018 оны 09 дүгээр сард тэмдэглэхийг зөвшөөрлөө.


Ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт ойгоо угтаж байгууллага, хамт олныхоо идэвх санаачилгыг өрнүүлэн тодорхой бүтээлч ажил зохион байгуулж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид даалгалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%