Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАМТАРСАН БАГ-ИРГЭДИЙН АМЬДРАЛД ” АЯН ЗАРЛАЛАА

2017-04-19

Дархан аймгийн ГХУСАЗЗ, Дархан сумын ГХУСАЗЗ хамтран Дархан сумын хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэд төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хамтарсан баг- иргэдийн амьдралд аяныг зарлаж байна.

Аян  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд зохион байгуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%