Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Математикийн массын олимпиад болно

2017-04-19

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулж аймгийн “Математикийн стандарт” массын олимпиадыг 2017 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр аймгийн хэмжээнд 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр сумын Хурлаас томилогдсон төрийн албан хаагчид олимпиадын явцад хяналт хийх юм. Тус олимпиадад Номгон сумын 2-9 дүгээр ангийн 10 бүлгийн сурагчид оролцоно. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%