Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ НИЙТИЙН СОНСГОЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-04-19

Өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ажилтнуудынхаа мэдлэг, мэргэшилийг дээшлүүлэх ээлжит сургалтыг зохион байгуулсан юм. 
Энэхүү сургалтын зорилго нь Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэрэгшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэгдсэн. 

Энэ удаагийн сургалтаар Нийтийн сонсгол, Хэлэлцүүлэг зохион байгуулах, Нийтийн сонсголын тухай хууль сэдвээр Удирдлагын Академийн багш Я.Бямбаяр лекц уншиж, оролцогчдыг баг болгон хуваарилж холбогдох сэдвээр дасгал ажиллуулах арга хэлбэрээр сургалт явагдсан юм. 







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%