Номгон сумын ИТХ, Улаан Загалмайн Анхан Шатны хорооноос 2017.04.19-ний өдөр МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөө, өсвөрийн улаан загалмайн гишүүнчлэл, түүний үйл ажиллагааны чиглэлийн талаар сургалт хийж 7-9-р ангийн 73 сурагчид, 5 багшийг хамрууллаа. ТУс сургалтанд ЕБС-ийн Нийгмийн ажилтан М.Батсүрэн оролцлоо. Сургалтанд оролцсон сурагчид, анги даасан багш нартаа сайн сайхныг хүсэн ерөөе. Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай.