Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хүүхдийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь бодитой хувь нэмэр оруулах, оролцоог хангах зорилгоор сумын УЗАШХ-ноос ЕБС-ийн Нийгмийн ажилтан, багш нартай хамтран 5-9-р ангийн сурагчдыг МУЗН-ийн өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсүүлж, тангараг өргүүлэх үйл ажиллагааг нэгдсэн журмаар олон нийтийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Өсвөрийн улаан загалмайн хүүхдүүд 2017.05.08-ний өдөр НУО-ын өмнөх талбайд нэгэн зэрэг ӨУЗ гишүүний ТАНГАРАГ өргөнө.