Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Ахмадууд мод тарьлаа

2017-04-28

ИТХ-аас санаачлан зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонсох, сум орон нутгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, иргэдийн санал санаачлыг дэмжиж ажиллах зорилгоор "Өглөөний цай" уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. 
Ахмадуудтай хийсэн уулзалтаар ахмадууд өөрсдийн санаачлагаар сумын сайжруулсан зам дагуух хашаанд 30 мод шинээр суулгаж,  шуудуу сувгийг засах, хог хаягдлын нь түүх, мод услах, зэрэг ажлыг хийж иргэд, залуучуудыг манлайлан нэг өдрийн туршид хичээнгүйлэн ажиллаа. 2017.04.28.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%