Жил бүрийн 05 сарын 08-ний өдрийг дэлхий даяар Олон Улсын Улаан Загалмайн өдөр, Монгол Улсад Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.
Энэ өдрийг угтан ЕБС сурагчдын дунд " Аргал түүж, ахмадууддаа хүргэе" арга хэмжээг 2017.04.30-ний өдөр зохион байгуулна. Энэхүү хүмүүнлэгийн ажилд нийт 50 хүүхэд оролцохоор нэрсээ ирүүлээд байна.
Хүүхдүүд 2 шуудай аргал түүж, 1 уут аргалаа аав, ээждээ, 1 уут аргалаа ахмадуудад хүргэнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Номгон сумын ИТХ, Тэргүүлэгчдийн Ажлын алба, УЗАШХороо