Номгон сумын ЗДТГ-аас "Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг 2017.04.28-ний өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр газар тариалан эрхлэгчэд зөвлөгөө зөвлөмж өгч, газар тариалангйин өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн хугацааны тариалалтын тайлангийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
Мөн иргэдийн эзэмшилд байгаа ба 3 жил дараалан тухайн талбайг ашиглаагүй газрыг чөлөөлж, шинээр ногоо тарих иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.