Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

2017-01-13

  Жил болгон 1 дүгээр сарын 13-ны өдрийг  МУ-ын шинэ үндсэн хуулийг баталсны ойн өдөр хэмээн тэмдэглэж ирснээр өдгөө 25 жилтэйгээ золгожээ. Ийнхүү 25 жилийн ойн арга хэмжээ өглөө Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Дараа нь насанд хүрэгчдийн дунд зарласан “Үндсэн хууль МУ-ын түүхэнд” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрт шалгарсан аймгийн ЗДТГ-ын ажилтан Н.Сэр-Од, ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Үндсэн хуулийн агуулга” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд орсон 1-р сургуулийн сурагч н.Нинжбадгар нарт шагналыг гардуулсан юм.

Үндсэн хуулийг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор аймгийн ИТХ, ЗДТГ Биеийн тамир спортын газартай хамтран шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн аймгийн АИХ-ын депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн бэлэг гардуулж, тэдэнтэй хамт сургуулиудын ахлах ангийн сурагчдад үндсэн хуулийн агуулгаар хичээл орсон байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%