Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2017-01-16

Ё.Баатарбилэг гишүүн боловсролын салбарын тухай ярихад сургуулийн өмнөх боловсрол үлдчихдэг гэдэг байр сууринаас зориуд цэцэрлэгийн багш нартай уулзалт хийсэн юм. Цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдийн цэцэрлэгүүд дээр тулгамдсан асуудлуудаа хэлж, ер нь багш нарын хөгжил тал дээр анхаарлаа хандуулахыг хүслээ. Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн багш нарын дунд илүү цагийн мөнгөө авдаггүй, хүүхдийн тоглоом шинэчлэл, шинэ байр, урсгал засвар, багшийн хөгжлийн асуудал мөн багшийг бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх гээд нийтлэг асуудлууд байгааг гишүүн багцаллаа. Ямартай ч асуудлуудыг судалж, шийдэхийг нь шийдэж өгөхийг холбогдох яамын зөвлөхүүдэд анхаарууллаа.


Эрдэнэбулган суманд 16 хүүхдийн цэцэрлэг ажилладаг. Үүнээс хүүхдийн 6-р цэцэрлэгийн байр тэг чигтээ мөөгөнцөрдөж, багш, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай тус цэцэрлэгийн эрхлэгч А.Аззаяа хэлж, шинэ байр барьж өгөхийг хүссэн хүсэлтээ өргөн барилаа. Ё.Баатарбилэг гишүүн судалж, хариу хэлнэ гэв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%