Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ТАМИРЫН ЖАВАР" ӨВЛИЙН БАЯР БОЛОВ

2017-01-21

“Тамирын жавар” өвлийн баярыг 1 сарын 21-ний өдөр зохион байгуулж, энд аж ахуй нэгж, байгууллага гээд 1500 гаруй иргэд оролцсон байна. “Тамирын жавар” өвлийн арга хэмжээний үеэр кирлингийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, мөсний олс таталт, сонирхогчдын дундах мөсний шагайн тэмцээн, буухиа тэмцээн, үндэсний хувцастай шилдэг эрэгтэй, эмэгтэй шалгаруулах, Засаг даргын нэрэмжит “Мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн”, Булган ууланд зул өргөх, Төгс баясгалант буян дэлгэрүүлэгч хийдэд ном хурах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Буман зул өргөх ёслолын үеэр БОАЖГ, Төгс Баясгалант Буян Дэлгэрүүлэх хийд 2500-аад төмсөн зул хийж иргэдэд тараасан байна.
"Ирэх жилийн өвлийн баяраар илүү олон сонирхолтой зүйлүүдийг бэлтгэх чиглэлээр шинэ санаа авлаа" гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.



Булган ууланд зул өргөдөг ёслолыг аялал жуулчлалын арга хэмжээ болгон тогтмолжуулах, мөсний шагайн харваатай нэгтгэн өвлийн аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүнийг бий болгоход гол зорилготой “Тамирын жавар” өвлийн баярыг БОАЖГ, аймгийн ЗДТГ бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%