Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙГ АРХАНГАЙД НУТАГШУУЛНА

2017-01-25

Японы хүүхдийг ивээх сангаас санхүүждэг “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл Архангай аймагт хэрэгжсэн. Энэ төслийн хугацаа нь 2012-2016 он хэдий ч дахин нэг жилээр сунгагдаж 2017 оны 06 сарын 21-нийг хүртэл үргэлжлэхээр болсон. Энэ хугацаанд хэрэгжихдээ аймгийн 10 суманд хэрэгждэг байсан ба одооноос үлдсэн 9 сумыг оруулж, 19 суманд хэрэгжихээр болжээ.

2016 оны орон нутгийн сонгуулиар төр засаг өөрчлөгдөж, сумдын Засаг дарга нар солигдсон. Ийм учраас төслийг цаашид тогтвортой хэрэгжүүлж, нутагшуулах үүднээс 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт уг төслийн үзэл баримтлал, зорилго, зорилтын талаар мэдээлэл өгөх “Орон нутгийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах” сургалтыг ЯХИС-ын Архангай дахь салбараас зохион байгууллаа.

Сумын удирдлагуудад төслийн талаарх мэдээллийг өгч, чадавхжуулснаар “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл хэрэгжиж дууслаа ч гэсэн Архангай аймгийн 19 суманд туршлага үлдэж, бүх сумд номын өргөөтэй болж, цэцэрлэгт явах боломжгүй, сургуулиас завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, айлд болон дотуур байранд байдаг хүүхдийн боловсролыг дээшлүүлэх, бага боловсрол олгох, хичээлийн хоцрогдол арилгах ажлууд нутагшиж үлдэнэ гэдэгт төслийн багийнхан үзэж байгаа юм.

Японы хүүхдийг ивээх сангаас санхүүждэг “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл нь Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгуудын 30 сумын 25,000 хүүхдэд хүрч, бага боловсролыг олгосон байдаг байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%