Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2017-02-01

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар Нэгдсэн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, эмийн сан гээд эрүүл мэндийн 10-аад байгууллагатай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ЭМД-ын хуулийн ач холбогдлыг ойлгуулах замаар малчид болон сайн дурын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмийн сангууд нь НД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэдгийг тод харуулах гэрэлт сурталчилгааны самбартай болох гэх мэт олон зүйлийг тусгасан байна.


2017 онд улсын хэмжээнд НДБайгууллага болон ЭМ-ийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын чиглэлд Монголдоо эмийн үйлдвэрлэлээрээ томоохондоо ордог эмийн үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж ажиллах, иргэдэд гар дээрээс эм худалдан авахгүй байх талаар анхааруулах, ЭМД-ын шимтгэлээ 2016 оны 46080, 2017 оны 57600 төгрөгийг хууль сурталчилах замаар заавал төлүүлэх, төлөөгүй тохиолдолд 07.01-нээс торгуультай гэдгийг иргэдэд мэдээлэх, нийгмийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулсан иргэдийн утсанд “НДС-аас ... төгрөгийн зардал гарлаа” гэдэг мэдээллийг өгч эхлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сурталчилах, цахим санг боловсронгуй болгох, эмийн үнийн төсвийг аймгийн хүн амын тоотой уялдуулан хөдөлгөх арга хэмжээ авах гэх мэт олон ажлуудыг хийхээр НДБ ажиллах юм байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%