Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ ГАЗАРТ ЭРҮҮЛ АХУЙН БҮС ТОГТООЛОО

2017-04-28

  Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэв.

1. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах тухай
2. Хөрөнгийн зохицуулалтын тухай
3. Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай журам, гэрээний загвар батлах тухай 
4. “Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг батлах тухай
5. Ундны усны эх үүсвэр, эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай
6. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэррэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
7. Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай
8. Нэрэмжит сарын аяны 5 дугаар сарын ажлын төлөвлөгөө батлах тухай
9. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн тухай
10. Шагналд тодорхойлох тухай
11. Аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
12. Хөрөнгийн зохицуулалтын тухай 
 
 “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр” батлах талаар хэлэлцэх үеэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс хүнсний ногооны хадгалалт, зоорийн асуудал, иргэдийн тариалсан хүнсний ногоог борлуулахад нь ямар дэмжлэг үзүүлэх талаар хөндөж ярилцсан. Ялангуяа өрхийн тариалан эрхлэгчид зун нь тариалсан ногоогоо хадгалах зоорь байдаггүйгээс намар нь аргагүйн эрхэнд ченжүүдэд хямд үнээр худалддаг. Иймээс Жаргалант сумыг “Агро парк” болгон хөгжүүлэхтэй уялдуулан “Дундын хоршоо” байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Мөн зуны улиралд малчин айл өрхүүд хотын төврүү шахаж буудгаас хотын төв дотор мал олноор орж ногоон байгууламжийг ихээр сүйтгэх, авто машины хөдөлгөөнд саад болдог зэрэг асуудлыг ч мөн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар хөндсөн.  
Сүүлийн жилүүдэд гудамж талбай дахь нийтийн эзэмшлийн хөрөнгө, хүүхдийн тоглоомын талбай зэрэг эзэнгүйдсэний улмаас эвдрэх , хулгайд өртөх зэрэг асуудал нэлээд гардаг болсон. 
“Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах тухай” хэлэлцэхдээ цаашид Орон нутгийн өмчийн газар өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, шинээр ирж буй өмч хөрөнгийг хүлээн авч байгууллагад хүргүүлэхдээ номер сериал олгож байх, бичил хорооллуудын дунд байх нийтийн эзэмшлийн хөрөнгийг Хот тохижуулах газарт, харин гэр хорооллууд дундахь нийтийн эзэмшлийн хөрөнгийг Баян-Өндөр сумын ЗДТГ-т, Эрдэнэт хотын доторхи худаг, уст цэгүүдийг “Эрдэнэт ус” ОНӨХК-д, хөдөөгийн бэлчээрийн худаг, уст цэгүүдийг  тухайн сумдын ЗДТГ-т хариуцуулахаар боллоо. 
 
Мөн “Ундны усны эх үүсвэр бүхий газарт эрүүл ахуйн бүс тогтоох” асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэхэлцэж, гүний худаг бүхий газраас100 метрийн радиуст эрүүл ахуйн бүс, 200 метрийн радиусаар хамгаалалтын бүсийг тогтоохоор шийдвэрлэв.    
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%