Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ОУХМ Л.ОТГОНБАЯРЫН НЭРЭМЖИТ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017-05-01

Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Монгол Улсын 35 удаагийн аварга, Афин, Лондон, Бразил-ийн зуны олимпд оролцогч, марафон гүйлтийн "Цагдаагийн дэлхийн аварга" МУ-ын рекордч, ОУХМ Л.Отгонбаярын нэрэмжит " Хөнгөн атлетик"-ийн өсвөр үеийн нээлттэй тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Номгон суманд амжилттай зохион байгуулагдлаа. 
Энэхүү тэмцээн нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба нийт 12 төрлөөр явагдлаа.
Тус тэмцээнд Даланзадгад, Номгон, Ханбогд, Хүрмэн, Цогтцэций сумдын баг тамирчид оролцож авхаалж самбаа,  хурд хүчээрээ өрсөлдөж Даланзадгад сумын Г.Сайнхүү ахлагчтай  тамирчид багаараа  13 алтан медаль хүртэж тэргүүн байранд шалгарч алтан медаль хүртлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%