Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /1996 -2000 ОН/

2017-05-01

1996-2000 он

1996 оны 10 сарын 21-нд шинээр сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийсэн байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Лхагва нар ажиллаж байв.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр Б.Шатар, Д.Дагвасүмбэрэл, Л.Чадраабал, Д.Лхагвасүрэн, Ч.Алтансүх, Л.Халтархүү нар ажиллаж байсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй, түүнээс эмэгтэй 4, эрэгтэй 31, МАХН-ын гишүүн 13, МҮАН-ын гишүүн 16, МСДН-ын гишүүн 5, нам бус 1 төлөөлөгч байв.

ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаарГ.Давааням, Ц.Пүрэвсүрэн нар ажиллаж байсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 8 удаа хуралдаж, 30 гаруй асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гарган хяналт тавин ажиллаж иржээ.

ИТХ-ын Тэргүүлэгчид тасралтгүй үйл ажиллагааг хангах ажил үүргээ зохион байгуулж, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт ажил асуудлыг авч хэлэлцэж, 50 удаа хуралдаж, 192 асуудал хэлэлцэж, 143 тогтоол шийдвэр гаргаж, иргэд, хөдөлмөрчдөөс 286 санал хүсэлт, өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%