Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /2000 - 2004 ОН/

2017-05-01

2000-2004 он

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2000 оны 10 сарын 18-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар А.Шаравсамбуу, нарийн бичгийн даргаар Н.Адилбиш нар ажиллаж байв.

 

Тэргүүлэгчдээр Д.Баярсайхан, Ц.Бадрах, А.Бямбажав, Д.Дагвасүмбэрэл, С.Пүрэвдорж, Т.Цэдэндамба нар сонгогдсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. Үүнээс эмэгтэй 5, эрэгтэй 30, намын харъяаллаар нь авч үзвэл: МАХН-ын гишүүн 22, Ардчилсан намын гишүүн 13 хүн байсан.

ИТХ-ын ажлын албаны ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Ч.Бажийдаасүрэн нар ажиллаж байсан.

Аймгийн ИТХ 5 удаа хуралдаж, 28 асуудал авч хэлэлцжээ. Энэ хугацаанд Тэргүүлэгчид 38 удаа хуралдаж, 185 асуудал авч хэлэлцэн 179 тогтоол шийдвэр гаргаж, биелэлтэнд нь хяналт тавин ажилласан байна. 2000 оныг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналтыг эрчимжүүлж, төрийн хууль тогтоомж, аймаг орон нутагт явуулж буй бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулах ажлыг сайжруулах зорилт тавин ажилласан.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%