Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /2004 - 2008 ОН/

2017-05-01

2004-2008 он

 

Орон нутгийн хурлыг сонгох 4 дэх удаагийн сонгууль 2004 оны 09 сард явагдаж, шинээр сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2004 оны 10 сарын 28-нд хуралдсанаар үйл ажиллагаа нь эхэлсэн.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Нэргүй, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Н.Адилбиш нар ажиллаж байв.

 

Тэргүүлэгчдээр Г.Ганбаатар, Д.Дагвасүмбэрэл, Б.Лхагвасүрэн, С.Лхамжав, Д.Мөнхбат, Ч.Мөнхбат, И.Ням-Осор, Т.Цэдэндамба нар сонгогдон ажиллав. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 6, эрэгтэй 29 төлөөлөгч, намын харъяаллаар МАХН-ын 21, АН-ын 13, МҮАН-ын 1 төлөөлөгч  байв.

 

ИТХТ-ийн ажлын албандажилтнаар Ж:Эрдэнэчимэг, Ч.Бажийдаасүрэн, Х.Доржсүрэн, Т.Пүрэвжав нар ажиллаж байсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 9 удаа хуралдаж 35 асуудал, Тэргүүлэгчид 91 удаа хуралдаж 282 асуудал хэлэлцэн 205 тогтоол гаргажээ. Хурлын бүрэн эрхийн хүрээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах чиглэл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн асуулга тавих журам зэргийг батлан мөрдүүлж ажилласан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%