Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /2008 - 2012 ОН/

2017-05-01

2008-2012 он

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2008 оны 10 дүгээр сарын 27 – ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдав.

Аймгийн ИТХ-ын даргаарДагвадоржийн Мөнхбат  сонгогдсоноор үйл ажиллагаа нь эхэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны даргаар Эрдэнэмандал сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Полоожийн Энхтайван томилогдов.

Тэргүүлэгчдээр Ж.Нэргүй, Ж.Хүрэлсүх, Ч.Мөнхбат, Ж.Ариунаа, Г.Ганболд, Д.Наранбаатар, Р.Гандиймаа, Ч.Өсөхбаяр нар сонгогдон ажилласан.

ИТХ- нь 31 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 7, эрэгтэй 25, МАХН-ын 19 гишүүн, АН-ын 13 гишүүн байв.

ИТХ-ын ажлын албанд ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Ч.Бажийдаасүрэн, Г.Нямдаваа, Б.Буяннэмэх, жолоочоор Н.Баянмөнх, Т.Энхтайван нар ажиллаж байв.

Хурлын бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо, Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо, Хөдөө аж ахуй, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо, Байгаль орчин, дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хороог тус тус байгуулж, хурлын хороодын ажиллах журмыг боловсруулан мөрдүүлж ажиллаж байсан байна.

Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг, гишүүдэд Б.Дэлгэрхангай, Д.Ариунжаргал, Р.Гандиймаа, Ч.Чимэддэлэг нар, Хууль, эрх зүй төрийн байгуулалтын бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар П.Гомбодорж, нарийн бичгийн даргаар Ж.Ариунаа, гишүүдэд И.Амартүвшин, Б.Батцэцэг, Д.Мөнхбат, Б.Батжаргал, А.Алтангэрэл нар, Хөдөө аж ахуй, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Ч.Баасанжав, нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа, гишүүдэд Ж.Нэргүй, Г.Чулуунбаатар, Ё.Баатарбилэг, Ч.Мөнхбат, Ж.Мөнхбат нар, Байгаль орчин, дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар С.Пүрэвдорж, нарийн бичгийн даргаар Б.Оюунтүвшин, гишүүдэд Д.Энхтайван, Н.Баянмөнх, Д.Наранбаатар, Ч.Өсөхбаяр нар тус тус ажиллаж байв.

Аймгийн ИТХ нь 13 удаа хуралдаж, 44 тогтоол шийдвэр, Тэргүүлэгчид 78 удаа хуралдаж 318 тогтоол шийдвэрийг гаргасан байна. Үүнээс дурьдвал:

·         Архангай аймгийн 2010-2020 он хүртэлх “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”

·         “Хоршоо хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөр

·         Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв байгуулах

·         “Хүүхэд” хөтөлбөр

·         “Эх хүүхдийн хоол тэжээл” аймгийн дэд хөтөлбөр

·         “Хүнсний баталгаат байдал” аймгийн дэд хөтөлбөр

·         “Сүү” дэд хөтөлбөр

·         “Чацаргана” дэд хөтөлбөр

·         “Архангай аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварах” аймгийн дэд хөтөлбөр

·         Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах аймгийн бодлого, чиглэл

·         Түрээсийн төлбөрийн хэмжээг шинэчлэх, төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох

·         “Архангай аймгийн хөгжлийн цогц бодлого” /2011-2021/

·         “Мэргэжлийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан ажиллах хүчин төлөвлөх, хөгжүүлэх” хөтөлбөр

·         Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр

·         ИТХ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөл байгуулах

·         Хурлын өдөр, Иргэдтэй харилцах танхимд ажиллах журам зэргийг боловсруулжээ.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс хурлын байгууллагаа чадавхжуулах зорилгоор “Иргэдтэй харилцах танхим”, Хурлын өдөр, сумдын ИТХ-ын ажлыг сайжруулах зорилгоор “Архангай аймгийн НӨУЁБ” тайлан үзэсгэлэн, олон төрлийн уулзалт, сургалтыг тогмтол хийж хэвшүүлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%