Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /2012 - 2016 ОН/

2017-05-01

2012-2016 он

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны 10 дүгээр сарын 27 – ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдав.

Аймгийн ИТХ-ын даргаар Эрдэнэбулган сумын 6-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Чимэдийн Мөнхбат  сонгогдсоноор үйл ажиллагаа нь эхэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны даргаар  Лхагважавын Отгонбаатар томилогдов.

Тэргүүлэгчдээр Ж.Ариунаа, Ч.Баасанжав, Б.Булганчимэг, М.Батзориг, Ш.Лхагва, Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр, Ч.Түвшинтөгс, Р.Цэрэннадмид, С.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан.

ИТХ- нь 37 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 8, эрэгтэй 29, МАН-ын 16, АН-ын 20,МАХН-ын 1 гишүүн байв.

ИТХ-ын ажлын албанд ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Л.Соёлмөнх, Л.Бүжинлхам,  П.Бямбасүрэн, Б.Анхтуяа, Н.Эрдэнэбаяр, С.Жанчивсэмбэ, С.Чулуунаа, Г.Нямдаваа, Г.Пэрэнлэйлхүндэв, жолоочоор Ж.Банзрагч нар ажиллаж байв.

Хурлын бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын дэргэд Хот байгуулалт, дэд бүтцийн хурлын хороо, Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын хурлын хороо, Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хурлын хороо, Нийгмийн бодлогын хурлын хороо, ХАА, байгаль орчин, экологийн хурлын хороо, Өргөдөл гомдлын хурлын хороог тус тус байгуулж, хурлын хороодын ажиллах журмыг боловсруулан мөрдүүлж ажиллаж байв.

Аймгийн ИТХ нь 12 удаа хуралдаж, 44 тогтоол шийдвэр, Тэргүүлэгчид 46 удаа хуралдаж 318 тогтоол шийдвэрийг гаргасан байна.

Аймгийн ИТХ нь Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын хөрөнгийн хуваарь батлах тухай, Агнуурын бүс нутаг тогтоох тухай, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг батлах тухай, 2015 оныг иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах жил болгон зарлах тухай, Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах аймгийн хөтөлбөр батлах тухай, Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн төвийн ЕБС-ийн орчинд үүрэг гүйцэтгэх  School police” эргүүлийн ажиллах журам батлах тухай, Тээврийн хэрэгсэл тусгай хашаанд байлгах хугацааны төлбөр, хураамж шинэчлэн батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай, Иргэний зөвлөл байгуулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх дэд хөтөлбөр батлах тухай зэрэг хөтөлбөрүүдийг баталж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хурлын бүрэн эрхийн хугацаанд Архангай аймаг байгуулагдсаны 90 жил, Хангай, Эрдэнэмандал сум, Эрүүл мэндийн болон Хүүхдийн байгууллагын 90 жилийн ой тохиосон бөгөөд ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, улсад олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшуулсан байна.

Монгол улсын хамгийн олон малтай, хамгийн олон үхэр, хамгийн олон хоньтой аймгаар шалгарч, Архангай аймаг улсын шилдэг аймаг болсон төдийгүй Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт аймаг болсон амжилтаар дүүрэн он жилүүд байв.

Архангай аймаг хурлын бүрэн эрхийн хугацаанд Гудамж төсөл хэрэгжүүлж, ТОСК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт 120 айл өрхийг хамруулж, хүүхдийн цэцэрлэг, орон сууцны хүрэлцээ хангамжийг сайжруулж ажилласан зэрэг олон бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%