Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /2016 - 2020 ОН/

2017-05-01

2016 -2020 он

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 07 дүгээр сарын 18 – ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдав.

Аймгийн ИТХ-ын даргаарБатцэнгэл сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Бидэрийн Өсөхбаяр  сонгогдсоноор үйл ажиллагаа нь эхэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны даргаар  Эрдэнэмандал сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Мэрдээгийн Батдорж томилогдов.

Тэргүүлэгчдээр Ч.Баасанжав, М.Батболд, Н.Баянмөнх, П.Гомбодорж, Д.Мөнхбат, Ж.Нэргүй, Б.Түмэнжаргал, П.Энхтайван, С.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан.

ИТХ- нь 39 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 6, эрэгтэй 33, МАН-ын 26, АН-ын 13 гишүүн байв.

ИТХ-ын ажлын албанд ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Л.Соёлмөнх, Л.Бүжинлхам,  Д.Туяасайхан, Ц.Зоригтхүү жолоочоор Б.Тамир нар ажиллаж байв.

Хурлын бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын дэргэд Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын асуудал эрхэлсэн хурлын хороо, Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хороо, ХАА, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороог тус тус байгуулж, хурлын хороодын ажиллах журмыг боловсруулан мөрдүүлж ажиллаж байна.

Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Ж.Нэргүй, нарийн бичгийн даргаа М.Батдорж, гишүүдэд Б.Өсөхбаяр, Ц.Мөнхнасан, Д.Батбаатар, М.Батжаргал, Б.Батцэцэг, П.Бат-Эрдэнэ, Д.Мөнхбат, Д.Өрнөхбаяр, Ч.Хүрэлчулуун, Г.Чулуунбаатар, П.Энхтайван, Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Б.Болормаа, нарийн бичгийн даргаар Ж.Гурвантамир, гишүүдэд Ч.Батболд, Н.Баянмөнх, З.Жаргалсайхан, П.Мөнхбат, Н.Мөнхбаяр, З.Мөнхтогтох, Х.Оргил-Эрдэнэ, Ч.Отгонжаргал, Ц.Чойжилжамба, Д.Энх-Амар, А.Энхтуяа, ХАА, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар М.Батболд, нарийн бичгийн даргаар Л.Чойжжанцан, гишүүдэд Г.Алтан-Очир, Ч.Баасанжав, Г.Батбаатар, З.Болдбаатар, Э.Болдбаатар, П.Гомбодорж, В.Мөнхбат, Б.Түмэнжаргал, Т.Цогтбаатар, С.Эрдэнэбазар, С.Эрдэнэбат нар тус тус ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%