Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН “ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗӨВӨЛГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-26

Газар тариалангийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, тариаланч, ногоочид, механикжуулагчдыг чадавхижуулах зөвлөгөө, мэдээлэл, тариалалтын технологийн мөрдөлт, хүнсний ногоо болон хүлэмжийн ногооны арчилгаа мэдээлэл, жишиг үнэ тариф зэрэг болон цаг үеийн ажлын талаар мэдээ мэдээлэл хийх, иргэдийн санал, шүүмжлэлийг сонсох зорилгоор Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлэг үржлийн тасаг хамтран “Хаврын тариалалтын зөвлөгөөн” зохион байгуулсан байна.
Тус зөвлөгөөнд сумын Засаг дарга Ц.Энхжаргал, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ариунболд, МЭҮТ-ийн дарга Ч.Ганчимэг, МЭҮТ-ийн мэргэжилтэн Г.Цоггэрэл, ХХААЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн н.Ариунболд, Аймгийн агрономичдийн холбооны тэргүүн Н.Баярхүү, ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Алимантуяа, аймгийн УЦУОШГ-ын цаг уурч н.Оюунцэцэг, ХААИС-ийн багш, доктор н.Сайханцэцэг, докторант н.Ариунцэцэг болон сумын тариаланч Ж.Амарсанаа, Ш.Батмөнх, Б.Базаррагчаа нар Хаврын тариалалтын техник дундын үйлчилгээ, Таримал ургамал хамгаалах журам, малчны үүрэг, тариаланчийн үүрэг, Газар тариалангийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, тэднийг чадавхижуулах талаар зөвлөгөө мэдээлэл, бизнесийн шинэ санаа, орлогыг нэмэгдүүлэх арга зам, ХАА-н бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг, эрүүл ахуйн талаар мэдээлэл, Хүнсний болон хүлэмжийн ногооны технологийн талаар мэдээлэл, Тариалалтын технологи, үйлчилгээний жишиг тарифын талаарх мэдээлэл, Аймгийн газар тариалангийн бодлого, 2017 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2017 оны цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл, Бордооны танилцуулга, хэрэглэх заавар, Тариалан эрхлэгчид иргэний орлогын татвар, ААН-үүд салбараар бүртгүүлэх тухай зэрэг олон чухал асуудлаар зөвлөгөө мэдээлэл хийж 140 гаруй иргэд оролцжээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%