Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАГАЙН ХАРВААН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017-05-02

Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах Шагайн харвааны тэмцээнийг 90 жилийнхээ ойг тохиолдуулан Төв аймгийн Жаргалант сум ивээн тэтгэж зохион байгууллаа. Тэмцээнд 30 багийн 280 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Мөн аймгийн аварга шагайн харвааны нээлтийн үеэр 3 харваач гоц мэргэн цол хүртлээ.
Багийн харвааны төрөлд: Тэргүүн байрт Монгол улсын үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сум, Дэд байрт Аймгийн гоц мэргэн Д.Одбаяр ахлагчтай Зуунмод сум, 3 дугаар байрт Э.Сайнзаяа ахлагчтай Эрдэнэсант сумын баг, өсвөрийн харваачдаас Тэргүүн байрт М.Мөнхтөмөр ахлагчтай Лүн сум, Дэд байрт Б.Ганбат ахлагчтай Баянхангай сум, 3 дугаар байрт Л.Ёолк ахлагчтай Угтаалцайдам сум тус шалгарлаа.
Харин хувийн цуваа харваанд насанд хүрэгчдээс Тэргүүн байрт Баянцагаан сумын Э.Мөнхболд, Дэд байрт Баянцагаан сумын О.Ууганбаяр, 3 дугаар байрт Зуунмод сумын Э.Дамдинхүү, өсвөрийн харваачдаас Тэргүүн байрт Лүн сумын Э.Ган-Эрдэнэ, Дэд байрт Баянхангай сумын Г.Ган-Эрдэнэ, 3 дугаар байрт Баянхангай сумын сумын Б.Буянтөгс нар тус тус шалгарсан байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%