Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт“ сарын аяны нээлт боллоо

2017-05-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит VI хуралдаанаар 5 дугаар сарыг “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт сарын аян болгон зарласан билээ.

   Тус аяны нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 01-нд Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болов. Нээлтийн ажиллагаанд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл болон төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нар, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаатар нар оролцлоо.

  Сарын аяныг нээж аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат үг хэлж сарын аяны төлөвлөгөө, зорилго зорилтыг танилцуулан хоёр сумын ИТХ, Засаг дарга, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газарт шилжин явах дарцаг, дэвтрийг гардуулсан юм.
    Тус аянаар УИХ болон аймгийн ИТХ-аас баталсан төсвийг зохих хууль, тогтоомжийн дагуу зарцуулж, тайлагнаж байгаа байдалд хяналт тавих, цаашид төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилготой юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%