Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ АЙМГААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ЕС ТӨРЛӨӨ

2016-12-22

МУ-ын Засгийн газрын 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн 202 тоот “Журам батлах тухай” тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолын дагуу “Улсын сайн малчин” гэдгийг “Улсын аварга малчин” болгож өөрчилсөн.
Засгийн газрын хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар шийдвэрлэсэн.

Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.

Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.

  “Улсын аварга малчин”-аар:

-Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Сүхбаатарын Баатарсүх, Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Сэнгэдорж, Хашаат сумын Номгон багийн малчин Пунцагийн Пүрэвсүрэн, Чулуут сумын Халуун-Ус багийн малчин Намшрайн Отгонбаяр, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Лхасранжавын Хадбаатар, Цэнхэр сумын Буйлан багийн малчин Самданшаравын Цэнд-Аюуш, Хангай сумын Чандмань багийн Жанцаагийн Базаррагчаа, Хайрхан сумын Хайрхан багийн малчин Рэнчингийн Өсөхбаяр;

  “Улсын аварга саальчин”-аар:

-Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн саальчин Шаравын Янжин, Чулуут сумын Хайрхан багийн саальчин Сүмдоржийн Чимэдлхам нарыг шалгарууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%