Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАЛ БИЧИН ЖИЛИЙН АЙМГИЙН ЕСӨН АЛДАРТАН ТОДОРЛОО

2017-02-24

Архангай аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Архангайн амьдрал” сониноос санаачлан аймгийн Есөн алдартныг шалгаруулах арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгууллаа.
2016 оны буюу 17-р жарны гал бичин жилийн алдартанд нийт 10 салбараас 23 хүн нэр дэвшсэнээс аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Ц. Мөнхнасан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн захирагч, онцгой байдлын хошууч Д.Хонгор, Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, нүдний их эмч Б.Мөнхгэрэл, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар, Өндөр-Улаан сумын Хүүхдийн цэцэрлэгийн аргазүйч Т.Отгонбаяр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах нягтлан бодогч А.Эрдэнэчимэг, чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Цээпил, Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК-ий захирал Б.Жавхлан, Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Ц.Лхамжав нар гал бичин жилийн Есөн алдартнаар тодорлоо.
2016 оны алдартнууд улс төр, хууль хяналт, эрүүл мэнд, спорт, боловсрол, санхүү, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн захиргааны салбараас тодорлоо. Эдгээр алдартан сонины уншигчид, нэр хүндтэй 100 эрхэм, EKHORON21.mn сайт, тусгай дугаарын утасны санал гэсэн шалгаруулалтын журамд заасан дарааллаар салбар бүрээс эрэмбэлэгдэн шалгарсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%