Гал тахиа жилийн билэгт сайн өдрүүдийг угтаж эрхэлсэн ажилдаа амжилт
гаргасан нэр бүхий хүмүүст монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн
одон медаль гардууллаа. Энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн
одонгоор 5, хөдөлмөрийн хүндэт медалиар 17, цэргийн гавьяаны улаан
тугийн одонгоор 2, шударга журам медалиар 1, алтан гадас одонгоор 34 хүн
шагнагдсан юм.
МУ-ын ерөнхийлөгчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн зарлигаар төр
захиргаа, төрийн бус байгууллага, авто тээвэр, хөдөө аж ахуйн салбарт
олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж, тогтортой амжилт
гаргасан хүмүүст төрийн дээд цол, одон медаль Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Д.Данзан, С.Лувсанцэрэн, О.Цэвэгжав, Ж.Оролбий, П.Равдан нарыг,
Алтан гадас одонгоор С.Долгоржав, Л.Дистабазар, Т.Дөрвөнжин,
Р.Наранхажид, М.Очирбат, Д.Ариунаа, Г.Авирмэд /Хашаат/, Г.Авирмэд /ӨУ/,
Р.Бадмаабүд, Х.Базаррагчаа, Ц.Батбаатар, Н.Бурмаа, Д.Бямбаа, Л.Ганхуяг,
Т.Гэндэн, Н.Дагийнов, Б.Дуламжав, Д.Жамбаа, Б.Жожоо, Ш.Лхагвадорж,
Т.Намгар, Ц.Нинжбадгар, Г.Ойдов, М.Өлзийбаяр, Б.Пүрэвжав, Ж.Тунгалаг,
В.Хасбаатар, П.Хүрэлбаатар, Д.Цэцэгмаа, С.Чулуун, Ж.Ганбаатар,
С.Цэдэнгэрэл, Б.Пүрэвцэрэн, А.Энхтуяа нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар
Б.Гэрэлчимэг, И.Батсүх, Д.Алтанцэцэг, Б.Базаррагчаа, Б.Баттуул,
Д.Ванчин, Р.Дагвадорж, Ш.Дагвадорж, Б.Даариймаа, Н.Дашдулам,
Н.Долгормаа, Ц.Дуламсүрэн, Л.Нарандулам, С.Нямжанцан, Д.Түмэнжаргал,
Ц.Цэрэнноров, Д.Чимэдлхүндэн нарыг, Цэргийн гавьяаны улаан тугийн
одонгоор Б.Гималай, Л.Данзансамбуу нар, Шударга журам медалиар
Л.Буяннэмэх нар тус тус шагнагдлаа.