Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ГЭГЭЭН ИРЭЭДҮЙ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2017-03-21

Архангай аймагт ФЛОМ ОУБ-аар дамжуулан “Гэгээн ирээдүй” өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төслийг Финландийн Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлэн 2017, 2018 онуудад хэрэгжүүлэхээр эхлүүллээ. Хэдий өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж байгаа ч эрчүүд ч төсөлд хамрагдах юм.
Нийт 667 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Хашаат суманд хэрэгжих бөгөөд эдгээр сумдын 150 орчим өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сургалт мэдээлэл хийжээ.

Төслийн гол зорилго нь Архангай аймгийн орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүдийг санхүүгийн баталгаатай болгох, хөдөлмөрийн зах зээлд хамрагдах, ажил хөдөлмөр эрхлэхэд нийгмийн дэмжлэг үзүүлэх юм.

Архангай аймгийн хэмжээнд 2016 оны статистик мэдээгээр өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй нийт 2780 байна. Үүнээс төсөл хэрэгжих 7 суманд зорилтод бүлгийн 1329 иргэн байгаа юм байна.

Төсөл сумдын өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй гэлгүй залуу хосууд, өсвөр насны охид руу үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. 2018 онд Тариат, Ихтамир, Чулуут суманд хэрэгжээд дуусах юм.

“Гэгээн ирээдүй” өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган, Хашаат, Хотонт, Цэнхэр сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран оролцоно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%