Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗДТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ИХТАМИР СУМАНД АЖИЛЛАЛАА

2017-03-21

Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг шалгалт, зөвлөн туслах ажлын хэсэг Ихтамир суманд энэ сарын 21-ний өдөр ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын НХХ, ТЗУХ болон ГХБХБГ, ХХААГ, ЭМНДХ, СТСХ зэрэг байгууллагаас явсан. Байгууллагууд өөрсдийн чиглэлүүдээрээ шалгаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Баруун 5 сумын төсөвт байгууллагад гарсан шиг сумын ЗД-ын захирамжийн бүрдэл дутуу, архив бичиг хэргийн хөтлөлт стандарт хангаагүй, ТАХ-ын үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэсэн нь бодитой биш, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт удааширсан хугацаандаа төлөгдөөгүй гэх мэтчилэн алдаа зөрчлүүд гарсныг албан хаагчдын үр дүнгийн хурал дээр хэлж, цаашид хэрхэн зөв, хэвийн болгож ажиллах тал дээр үүрэг чиглэл өгч ажиллажээ. Мөн төсвийн хэмнэлтийн горимд шилжин ажиллах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх үүргийг СТСХ-ээс өгсөн юм.


Дараа нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Ихтамир сумын ард иргэд, албан хаагчидтай уулзаж, ЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний тухай, мөн хуурай сүү, сүүний уураг болох казин үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэр цехүүдийг сумуудад байршуулах тал дээр хэрхэн зохион байгуулж байгаа, дулааны цахилгаан станцийн эхлэл, малын эрүүл мэнд, малын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хянах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хийж эхэлсэн ажлуудаасаа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Аймгийн 2016 оны ОНХС-ийн үлдэгдэл 500 сая төгрөгөөр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг барих ажлыг эхлүүлсэн тухай сонссон иргэд талархаж, алга ташиж байлаа. Урьдчилсан тооцоогоор 2.5 тэр бум орчим төгрөгийн хөрөнгөөр, 4-5 давхар байхаар тооцоолсон уг барилгыг төр, хувийн хэвшлийн оролцоотой барих юм.

Цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах чиглэлээр “Аялал жуулчлалын төв”-ийн үйл ажиллагааг хэвийн болгож, гадаад дотоодын жуулчдыг татах сонирхолтой маршруттай болох тухай ярилаа. Тухайлбал, сум болгонд байх байгалийн содон сонин тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхийн болон өв соёлын дурсгалт газрууд, Цахир сумын Гэсэр ламын бунхан, Чулуут голын хавцалд баригдах шилэн гүүр, Монгол ахуй гээд үзүүлж харуулах зүйл ихтэйг сум бүрт сануулж хэлж явсан юм.
Хүнийхээ хөгжил, МАА, аймаг сумын хөгжлийн гарцын тухай, үйлдвэржилт гээд энэ бүх мэдээллийг сонссон Ихтамир сумын иргэд аймгийн Засаг даргыг бодитой ажлууд эхлүүлж байгаад нь талархаж, ажилд нь амжилт хүсч байлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%