Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН XI ХУРАЛ БОЛЛОО

2017-05-09

Энэ удаагийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
  1. Төрийн шагналд уламжлах тухай    /ТЗУХ-ийн мэргэжилтэн Ч.Баттуяа /
  2. Аймгийн шагналаар шагнах тухай   /ИТХ-ын мэргэжилтэн А.Норжинсүрэн/
  3. Булган аймгийн мал аж ахуйн талаар баримтлах бодлого  /Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий/
  4. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний үр дүн /ХЭЗХ-ийн дарга П.Хишигдаваа/
  5. Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай /ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар /
  6. Аймгийн 2017 оны төсөв тодотгон батлах тухай /СТСХ-ийн дарга О.Наранжаргал/
  7. Домын дэвсэг дэх үйлдвэрийн бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай /Б.Отгонжаргал/
  8. Хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай /Аймгийн ИТХТ-ын дарга Д.Батчулуун/
  9. Хөрөнгийн тухай /ОНӨГ-ын дарга Ц.Батжаргал/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж 5 тогтоол 4 тэмдэглэл гаргахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%