Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын Mонгол хэл, бичгийн 49-р олимпиад эхэллээ

2017-05-09

  Улсын монгол хэл, бичгийн 49-р олимпиад 5 дугаар сарын 04-06 өдрүүдэд манай аймагт болж байна.  Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 30 багш, 12 дугаар ангийн төгсөгч 30 хүүхэд оюун ухаан ур чадвараа сорьлоо. 
   Аймгийн ИТХ, ЗДТГ болон аймгийн БСУГ-аас хамтран зохион байгуулж байгаа энэхүү ажил нь аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит IV хуралдаанаар батлагдсан аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%