Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2017-05-12

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаан Булган сумын Соёлын төвийн их танхимд 05 дугаар сарын 12-ний 9 цаг 10 минутанд 87,8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэхээр баталлаа.

1.               1.  Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын тухай 

                                     /Илтгэгч: Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий/

          2. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар баримтлах дунд хугацааны бодлогын                   хэрэгжилтийн явцын тухай                            /Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга П.Хишигдаваа/

          3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай                    /Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-              ийн дарга Д.Буманбаяр/

          4. Аймгийн 2017 оны төсөв тодотгон батлах тухай

                                          /Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга О.Наранжаргал/

         5. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%