Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-05-14

              Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт тэргүүлэгчдийн 71%-ийн ирцтэй сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал 
1. Иргэний улсын бүртгэгчийн мэдээлэл сонсох тухай 
2. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 
3. Хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах тухай 
4. ААН байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай 
5. ОБСангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай 
6. Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай 
7. Сумын төвд байгаа мал бүхий өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

улсын бүртгэлийн мэргэжилтэн Э.Нармандах 

СДОА-ийн дарга Л.Энхтөвшин

байгаль хамгаалагч Н.Ганболд танилцуулга хийв

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%