Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-05-15

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 12 дахь удаагаа тэмдэглэж байна.
“Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран залуу гэр бүлд тогтвортой харилцааг төлөвшүүлэх, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсох, дэмжих, урамшуулах, айл өрх бүрийг угийн бичиг хөтлөж сурах олон нийтийн санаачлагыг өрнүүлэх зорилгоор “Залуу гэр бүлийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Төв аймгийн 27 сумын мал аж ахуй, газар тариалан, хувиараа хөдөлмөр эрхлэгч 70 орчим залуу гэр бүлийн төлөөлөл оролцож байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%