Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 196м2 ТАЛБАЙД ЗҮЛЭГ ТАРЬЛАА

2017-05-13

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн  196 м2 талбайд зүлэг тарьж дүүрэг орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газраас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, агаар хөрсний бохирдлыг багасгах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлын үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна. 

Энэ жилийн хаврын бүх нийтийн мод тарих өдрийн нээлт нь шинээр эхэлж буй 4 жилийн ажлын эхлэл болгон 1291 ширхэг шилмүүст болон навчит мод, 1455 ширхэг бут, сөөг, 21526 ширхэг буюу 1440 м ургамалан хашлага, нийт 13 төрлийн 24272 ширхэг мод, бут сөөгийг тарихаар төлөвлөжээ. 

“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%