Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨСВӨРИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ТӨВ АЙМАГТ БОЛЛОО

2017-05-15

2017 оны өсвөр үеийн хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 аймаг, 5 дүүрэг, клуб нийт 25 байгууллагын 310 тамирчин оролцож 11 төрөлд хурд хүчээ сорьж шилдгүүдээ тодруулсан байна.
100 метрийн зайд охидоос Тэргүүн байрт Дархан-Уул аймагийн Т.Солонго, хөвгүүдээс Дархан-Уул аймгийн Г.Ган-Эрдэнэ, 200 метрийн зайд охидоос Дархан-Уул аймгийн Т.Солонго, хөвгүүдээс  Дархан-Уул аймгийн Г.Ган-Эрдэнэ, 400 метрийн зайд охидоос Дархан-Уул аймгийн Б.Мөнхцацрал, хөвгүүдээс Дархан-Уул аймгийн Ц.Анхбаяр, 800 метрийн зайд охидоос Сүхбаатар аймгийн Н.Мичидмаа, хөвгүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Г.Чинзориг,1500 метрийн зайд охидоос “Алдар” спорт хорооны тамирчин  М.Энхнаран, хөвгүүдээс Булган аймгийн А.Билгүүн, 5000 метрийн зайд охидоос Увс аймгийн Б.Буяндэлгэр, хөвгүүдээс Архангай аймгийн Г.Рэнцэнсамбуу, Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд охидоос Булган аймгийн Б.Номин-Эрдэнэ, хөвгүүдээс Дархан-Уул аймгийн Н.Чиеэнүнбаатар, Уртын харайлтын  төрөлд охидоос Дорнод аймгийн Б.Туулцэцэг, хөвгүүдээс Чингэлтэй дүүргийн Б.Отгонбат,3-ын харайлтын төрөлд охидоос Дорнод аймгийн Б.Туулцэцэг, хөвгүүдээс Дорнод аймгийн Б.Рэнчинхүү, 4 х 100 м-ын буухиа гүйлтэнд охидоос Өвөрхангай аймгийн баг тамирчид, хөвгүүдээс Өвөрхангай баг тамирчид,4 х 400 м-ын буухиа гүйлтэнд охидоос Дархан-Уул аймгийн баг тамирчид, хөвгүүдээс Хэнтий аймгийн баг тамирчид тус тус Тэргүүн байрын эзэд боллоо. Харин багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Ч.Ганболд дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, Дэд байрыг А.Хүрэлбаатар  дасгалжуулагчтай Дорнод аймаг, 3 дугаар байрыг Х.Уянга дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо эзэлжээ.

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%