Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2017-05-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хуралдаан энэ сарын 17-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар оролцов

Энэ удаагийн хурлаар Цэргийн дүйцүүлэх албаны нэрс батлах тухай Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлуудыг ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат тус тус танилцуулж хэлэлцэн баталлаа. 
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал, цол, одон медиалаар 88 иргэнийг шагнах шагналын материалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилж, дүүргийн ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одонгоор 13, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 18 иргэнийг шагнахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%