Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Улаанбаатар марафон -2017” аяны хүрээнд Дартсын тэмцээнийг ажилтан албан хаагчдын дунд өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж баг тамирчдад амжилт хүслээ. 
Дартсын тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан албан хаагчид идэвхтэй  оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс 1 дүгээр байр ИТХ-ын ажлын албаны ажилтан Н.Ариунсарнай, 2 дугаар байр 6 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан А.Мөнхзул,3 дугаар байрыг Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар тус тус эзэлж медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  
Идэвх, санаачлагатай оролцсон тамирчиддаа баяр хүргэе. 










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%