Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БОЛОВСРОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-05-17

Аймгийн ИТХ-ын Тавдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг  аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж явууллаа.
 “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн төсөлд иргэн бүрт насан туршийн боловсролыг эзэмшүүлэх орчин, нөхцлийг хэрхэн бүрдүүлэх хүүхэд залуучуудын авьяас, хүсэл сонирхолд нийцүүлж мэргэжил, чадвар, үндэсний өв соёл зан заншлыг эзэмшүүлж зөв Монгол хүн болгон төлөвшүүлэх чиглэлээр хийх ажлын талаар төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах зорилготойгоор зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүн Д.Алтанцэцэг, Г.Бямбадорж, Ц.Батдорж, Т.Алтаншагай, Ц.Эрдэнэбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн,ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд түүний харъяа агентлагууд,  Зуунмод сумын ИТХ-ын дарга Ц.Энхжин, 6-н багийн иргэд,
Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер холбогдох албан тушаалтнууд, Баянчандмань, Заамар, Эрдэнэ, Батсүмбэр сумдын МСҮТ-ийн захирал, 27 сумын 6 бүс хариуцсан Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Зуунмод сумын ЕБС-иудын захирал, аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Зуунмод сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч зэрэг 120 гаруй хүн оролцлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%