Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ, ҮГ ХЭЛЭВ

2017-05-19

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөгөөн өнөөдөр /2017.05.19/  болж байна.
Зөвлөгөөнийг  аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн тэргүүн Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ“Орон нутгийн хэмжээнд нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийт, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” зорилго тавин, 6 бүлэг 30 багц ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөл нь нийгэм, эдийн засаг, ажилгүйдэл, эрх зүй, улс орны хөгжлийн үйл явцтай салшгүй холбоотой.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсч хэрэг үйлдэгчийн арга, сэдэлт улам бүр нарийсч, хэргийн нөхцөл байдалд сэтгэл сэрдхийлгэм явдал ажиглагдах болж гэмт явдлын түвшин, хор уршиг нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахыг шаардаж, энэ ажилд төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог түлхүү ашиглах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9,7 хувиар өссөн ба нийт хэргийн 27,5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 
Гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй, зөв арга бол урьдчилан сэргийлэх ажил юм. Урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах, тэднийг урамшуулах, хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах зэрэг олон талт ажил зохион байгуулдаг.
Өнөөдөр бид “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аян”-ы хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь”  сэдэвт аймгийн нэгдсэн уулзалт зөвлөгөөний зохион байгуулж байгаа нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” хэмээн онцлоод зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%