Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ- ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2017-05-22

Монгол улсад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа “Багш шавийн уулзалт- Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өнөөдөр Төв аймагт боллоо.
Эрдмийн баярт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУСургуулийн захирал С.Мөнхбаярлах, Эм зүй, Био-анагаахын сургуулийн захирал С.Түвшинжаргал, Монгол Улсын Ардын эмч, Гавъяат багш Хүүхдийн анагаахын тэнхмийн багш Д.Малчинхүү, Молекул биологи- Удамзүйн тэнхмийн багш, Монгол Улсын Гавъяат багш И.Пүрэвдорж тэргүүтэй доктор, профессор, эрдэмтэн 10 багш нар, аймгийн ЭМГ, НЭ, СЭМТөв, ӨЭМТ-ийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцлоо.
Эрдмийн баярын үеэр салбартаа олон жил ажиллаж, эрдэм чадвараа ард иргэддээ зориулан ажилласан  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагналын хур буулаа. АШУҮИС-ийн дээд шагнал “Эрдэнийн очир” медалиар АНЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх их эмч Б.Дашзэвэг, Зүрх судасны их эмч Б.Дэлгэрцогт, Хүүхдийн их эмч Ц.Тунгалаг, Лүн сумын ЭМТөвийн дарга их эмч Ц.Хоролгарав, Алтанбулаг сумын ЭМТөвийн дарга их эмч Л.Алтанхуяг нар шагнагдсан бөгөөд

Клиникийн профессор цолоор АНЭ-ийн Чанарын албаны дарга, их эмч Р.Дулмаа, Г.Дарьсүрэн АНЭ-ийн дотрын тасгийн зөвлөх их эмч нар тус тус мэргэжлийн цол хүртсэн байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%