Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨДӨЛМӨРИЙН АМТ 2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласан билээ. Урианы жилийн ажлын хүрээнд Аймгийн засаг даргын А/33 тоот захирамжаар жилд 5 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан орон нутгийнхаа иргэдийг хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хангах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Хөдөлмөрийн амт” үзэсгэлэн худалдааг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд Зуунмод суманд зохион байгуулахаар боллоо.

Хэзээ: 2017.05.25-2017.05.27 /3 хоног/

Хаана: “Солонго” цогцолбор (Хүүхэд залуучуудын ордон)

Зохион байгуулагч: Төв аймгийн ЗДТГазар

Хамтран зохион байгуулагч: Төв аймгийн ХХҮГ, ХХААГ, ХАҮТ, “Төв аймгийн залуус” ТББ

Иймд өөрсдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, сурталчлах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллага, хоршооллыг харьяа сумынхаа ЗДТГ-таа хандан бүртгүүлж үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн “Хөдөлмөрийн амт-2017” үзэсгэлэн худалдаанд оролцох Төв аймгийн 27 сумын бараа бүтээгдэхүүн (бренд) -ээс худалдан авалт хийж аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг нийт Төв аймагчууддаа уриалж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдээ идэвхтэй оролцохыг хүсч байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%